СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-28

Шадар сайд С.Амарсайхан: Залуус та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцох нь ирээдүйгээ өөрсдийн итгэл үнэмшлээрээ бүтээх боломж

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан саналаа өглөө.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог, Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 1-3-2 дугаар хэсэг дэх санал авах байранд гэр бүлийн хамтаар ирж саналаа өглөө. УИХ-ын 13 дугаар тойргийн энэ хэсэгт нийт 1485 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд 13.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 23.5 хувьтай байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох 9 дэх удаагийн сонгуульд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн болгоны саналын ард эх орны тусгаар тогтнол, ард түмний эрх, эрх чөлөө, үндэсний эрх ашиг оршиж байдаг. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, Эрх зүйт төрөө бэхжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцоорой гэж хүсье. Ялангуяа ” хэмээн залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Улсын хэмжээнд нийт 2198 санал авах байр ажиллаж байгаа бөгөөд нийт 2.224.233 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн 13:00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд ирц 29.3 хувьтай байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.