УИХ-ын сонгуульд 2.063.924 сонгогч саналаа өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Үүнээс 11 цагийн байдлаар нийт сонгогчийн ирц 20 гаруй хувьд хүрчээ.
Улсын хэмжээнд 400 гаруй мянган иргэн саналаа өгөөд байна гэж СЕХ-оос мэдээллээ.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн санал хураалт улсын хэмжээнд хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2198 хэсгийн хороонд санал хураалт хийж байна. Улаанбаатарт 510 хэсгийн хороод санал хураалт хийж байна.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд иргэд идэвхтэй байна. Улаанбаатар орон нутаг сумын төв суурин газрууд ачаалалтай явж байна. Сонгогчид дугаарласан байдалтай, иргэд идэвхтэй саналаа өгч байна. Ирцийн хувьд харьцуулахад ирц өндөр байна. Энэ эрчээрээ санал хураалт үргэлжилбэл ирц хангалттай бүрдэж санал хураалт хуулиар заасан хугацаанд амжилттай явж дуусахаар байна гэлээ.
Одоогийн байдлаар говийн бүсийн сонгогчид хамгийн сайн ирцтэй байгаа бол Багахангай хамгийн өндөр ирцтэй сонгуульдаа оролцож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.