УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна. Санал хураалтын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгодог.
Бүх нийтээр амрах өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Тиймээс өнөөдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцох боломжтой.
Түүнчлэн санал хураалтын энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй,олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй.
Мөн маргааш буюу 29-нийг дуустал архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргаад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.