Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 07.00 цагт эхэллээ. Санал авах ажиллагаа 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сонгогч Та санал өгөх байрныхаа хаяг, байршлыг хаягаа энэхүү холбоосоор хараарай.
Түүнчлэн мөн энэ цахим холбоосоор иргэний бүртгэлийн дугаараа оруулах харах боломжтой.
1800-2800 сонгогчдын лавлах (энгийн утасны тарифаар)-аас мэдээлэл авах боломжтой.
Санал авах байранд сонгогч Танд хоёр хэсэгтэй саналын хуудас өгнө.
Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн нэг нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
Харин нэр дэвшигчийн нэртэй саналын хуудас та мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ. Тухайлбал, танай тойрог арван мандаттай бол арван хүний өмнөх зууван дугуйг дүүргэж будна гэсэн үг. Илүү эсхүл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болно.
Саналын нууцлалаа хадгалахын тулд Та хавтас ашиглаарай хэмээн СЕХ-ноос мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.