СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-28

О.Батжаргал: "Цэнзүүргүй баг"-ийнхан МАН-ын байрны гадаа тагнах чагнах ажиллагаа зориуд зохион байгуулсан

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 сарын өмнө

Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга О.Батжаргал мэдэгдэл хийлээ. Учир нь өчигдөр оройноос Говийн бүсэд нэр дэвшигчийн СЕХ-нд бүртгэлтэй автомашинд халдлаа гэсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа билээ. 

Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга О.Батжаргал: 

-Иргэн Л.Мөнхбаясгалангийн ярилцлагын бичлэг 2024 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд тархаад байна.

Нэгдүгээрт, бичлэгт гарч байгаа 1577УЕА дугаартай автомашин нь СЕХ-нд бүртгүүлсэн, эсхүл иргэн Л.Мөнхбаясгалангийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь тогтоогдохгүй байна. Хоёрдугаарт, тухайн тээврийн хэрэгсэлд нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан огт зорчиж яваагүй, харин "Цэнзүүргүй баг" хэмээх 4-5 хүн зорчиж байсан байна. Эдгээр хүмүүс нь Дорноговь аймгийн МАН-ын хорооны байрны гадаа өдрөөс эхлэн дрон нисгэж, хоёрдугаар давхрын цонхны гаднаас зураг бичлэг хийж байсан байдаг. Гэрээт харуул хамгаалалтын ажилтан тухайн залуучуудтай очиж уулзсан. "Хамрын хийдийн зураг аваад ирсэн. Машин эвдэрсэн тул хүлээнгээ аймгийн дүрс авч байна" гэж хэлжээ. Гэвч ажил тарж хүмүүс явсан боловч эдгээр залуус дахин дрон хөөргөж, тагнаж чагнах зорилготой ажиллагаагаа үргэлжлүүлсэн байдаг. Иймд гэрээт харуул хамгаалалт цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. 

Цагдаагийн байгууллага шалгах явцад урьдаас зохион байгуулсан байсан бололтой гэнэтхэн зураг бичлэг хийж эхэлсэн байдаг. Та бүхэн мэдэж байгаа, УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дууссан. Гэтэл ийм бичлэгийг зориуд хийж тараасан нь нэр дэвшигчийн биед халдаж байгаа мэт, дарамтанд орсон мэт ойлголтыг иргэдэд төрүүлэх гэсэн байна гэж үзэж байна гэв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.