СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

148 иргэнээс хоёр нь Үндэсний эвсэл, Ардчилсан намын сонгуулийн ухуулагчаар бүртгэлтэй нь тогтоогдсон

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 сарын өмнө

Цагдаагийн байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуультай холообоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээлэл, шалгалтын ажлын явцийн талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын УСГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдаваа:

-Өчигдөр цахим орчинд сөрөг, худал мэдээлэл түглээ. Үндэсний эвслийн нэр бүхий нэр дэвшигч, хуульч мэдэгдэл хийсэн. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас үнэн бодит мэдээллийг өгч байна. Өчигдөр 12:22 минутад иргэнээс гомдол ирсэн.

Хөдөлмөрчдийн ордонд очиж цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулахад "Үндэсний эвсэл"-ээс яриад байгаа шиг сонгуулийн сурталчилгааны байр гэсэн хаяг шошго байгаагүй.

Цагдаагийн байгууллагад ирж буй бүх дуудлага мэдээлэлд очиж ажилладаг. "Үндэсний эвсэл"-ийн хуульчаас "сонгуулийн штабын байранд нэгжлэг хийх нь СЕХ-д мэдэгдэх ёстой, хууль зөрчсөн" гэх асуудлыг ярьсан.

Цагдаагийн байгууллага нэгжлэг хийгээгүй, үзлэг явуулсан. Үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг одоо бэхжүүлж, хэрхэн яаж шийдвэрлэгдэхийг хуулийн дагуу шийддэг журамтай. Олон тооны иргэд, тоног төхөөрөмж байсан. Тодруулбал, .

Үзлэгээр . Сонгуулийн тухай хуульд зааснаар нам эвсэл, нэр дэвшигчийн талаар цахим орчинд сурталчилгаа явуулах бол тухайн хаягаа СЕХ-д бүртгүүлэх ёстой. Гэтэл .

Мөн юм. 148 иргэнийг Үндэсний эвслийн хуульч "манай намын ухуулагч" гэж ярьсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эрх бүхий байгууллагаас лавлагаа авахад тухайн 148 иргэнээс хоёр нь Үндэсний эвсэл, Ардчилсан намын сонгуулийн ухуулагчаар бүртгэлтэй нь тогтоогдсон. Өчигдрийн хойшлуулшгүй ажиллагаа эрх бүхий прокурорын хяналтын доор явагдсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

МАНхан үлдсэн н бгаадаа.

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

МАНхан үлдсэн н бгаадаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.