СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-25

Ч.Намшир: Наадамчдын гүүрийг нураагаад дахин барина гэвэл улсын мөнгийг шамшигдуулсан болно

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 сарын өмнө

Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын зорчих хөдөлгөөнийг энэ оны зургаадугаар сарын 1-нд ашиглалтанд оруулна хэмээн мэдээлж байсан. Энэ талаар НЗХГ болон гүйцэтгэгч "Тотал Инж" ХХК-аас мэдээлэл хийлээ.

Зургийн инженер Ч.Намшир:

-Би 2021 оноос эхлээд Яармагийн гол замын зураг төслийг хийж эхэлсэн. Би зөвхөн гаргаад, "За, энийг барь" гээд шууд өгдөггүй. Үе шат болгонд шалгана. 70 мянган хүн амд зориулсан зам ямар байх вэ гэдгийг их тооцоолох шаардлагатай байсан. Өнөөдрийн түгжрэлтэй замд дахин нэг түгжрэлтэй замыг холбож болохгүй.

Олон хувилбарыг зурж хурлаар оруулдаг. Баригдаагүй, усанд автсан гэж байгаа хэсэгт гүүр бий. Төлөвлөлтийн өндөр өөрчлөгдөж байгаа. Нураагаад дахиад баривал улсын мөнгийг шамшигдуулсан асуудал болно. Тийм зүйл болохгүй. Гүүрээ одоогоор барихгүй. "Монголд замын инженер байна уу, тэнэг инженер хийсэн" л гээд байна. Тэр нь би байна. Тэнд нэг гүүр бариад устгах уу, төлөвлөсөн гүүрээ үргэлжлүүлэх үү гэдэг дээр ажиллаж байна. Урьд нь далан хийгдээгүй үеийн үерийг томруулаад яриад байгаад эмзэглэж байна.

"Тотел Инж" компанийн инженер О.Анхбаяр:

-Гүүр зам хоёр нь тусдаа тендертэй. Энэ ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд эхэлсэн. 2.8 км зам гэж байгаа боловч массаар нь бодоод үзэхэд орон нутгийн 10 гаруй км замтай дүйцэхүйц зам. Зөвхөн зам биш, дулаан, сүлжээ, бохир, усан хангамжийн систем гэх мэт олон хийцлэлтэй. Ажил дуусах график хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 30. Бид төлөвлөгөөт хугацаанаас түрүүлж явж байгаа.

Үертэй байх тооцооллыг хийсэн. Усанд автсан хэсэгт ажил хийгдэж эхлээгүй байсан. Бороо ус татраад гайгүй болбол хэд хоногоос ажлаа үргэлжлүүлнэ. Усны голдирлыг далангаар чиглүүлж, өөрчилж байгаад ажлаа хийж гүйцэтгэнэ. Бид гэрээний хугацаанд ажлаа дуусгана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.