СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-06-24

Монгол улс дэлхийн 46 улсын 157 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар 2024 оны зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Тус айлчлалын хүрээнд өнөөдөр буюу 2024 оны зургадугаар сарын 24-ний өдөр Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд И.Махкамов нар гарын үсэг зурлаа.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдэж, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, мөн аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн “Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн үр дүнд хоёр талын тээвэрчид харилцан тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн таатай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ монголын тээвэрчид Узбекистанаар дамжин Төв Азийн бусад улсууд, цаашлаад Турк, Ойрхи Дорнод, Европ руу тээвэр хийх боломжийг нээж өгч байна.

Айлчлалын хүрээнд хоёр тал БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин харилцан тээвэрлэлт хийх замналыг бий болгоход анхаарч ажиллахаар тохиролцсон.

Узбекистаны Ташкент-Казахстаны Алматы- Хоргос боомт – БНХАУ-ын Өрөмч боомт – Монгол Улсын Ховд аймгийн Булган боомт гэсэн 4172 км маршрутыг ашиглахаар тохиролцлоо.

Энэхүү замнал нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин явах замаас 1100 гаруй км дөт юм.

Бүгд Найрамдах Узбекистан Улс нь Монгол Улсын хувьд “Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан 16 дахь улс болж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.