СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

16 болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг хохироосон Д-г яллагдагчаар татаж, цагдан хорьжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 сарын өмнө

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдөр иржээ. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийв. 

ЦЕГ-ын УСГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:

-Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 07:10 цагт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн.

Уг мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, дүүргийн прокурорын газар тус тус хамтран хэргийн газарт холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутагт оршин суух  Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр

Нийслэлийн прокурорын газраас иргэн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн хоёр дахь хэсэг, 2.6-д зааснаар зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Хан-Уул дүүргийн шүүхээс иргэн Д-д цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул үүнээс цааш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.