УИХ-ын 9-р тойрогт АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатарыг нээлттэй хэлэлцүүлэгт дуудаж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тэрээр “МАН-ын намаас нэр дэвшигч Ж.Ганбаатарыг, БГД-ийн одоогийн удирдлагууд, сонгуульт албан хаагчдыг бид мэтгэлцээнд дуудаж байна. Өнгөрсөн 30 жилийн улс төрийн намуудын үүрэг, улс төрийн бодлогоороо олон нийтэд нээлттэйгээр мэргэлцье. Баянгол дүүрэгт хэн нь юу хийсэн, дүүргээ хөгжүүлэх ямар бодлого, мөрийн хөтөлбөр танилцуулж байгаагаараа баримт нотолгоотой, эдийн засгийн судалгаатай нь гаргаж тавья” хэмээсэн юм. Дашрамд дуулгахад 2008-2016 онуудад БГД-т Ардчилсан нам ялалт байгуулж засагласан. Энэ удаа С.Эрдэнээр ахлуулсан баг шинэчлэлээ үргэлжлүүлэхээр ахин БГД-т нэр дэвшиж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.