СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-06-20

Нийслэлийн удирдлагууд JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Олон улсын JCI байгууллагын Ази Номхон далайн бүсийн чуулган ирэх жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.

Энэ жилийн чуулган Камбожийн Хаант Улсын Сием Рип хотод болсон бөгөөд энэ арга хэмжээнд нийслэл хотыг төлөөлж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, төлөөлөгч Д.Ихбаяр нар оролцоод ирсэн. Тэгвэл өнөөдөр JCI Монгол байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч Э.Энхдэлгэр, 2025 JCI Ази, Номхон далайн бүсийн чуулган зохион байгуулах хорооны дарга О.Наранбаатар болон дэд дарга нарыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар хүлээн авч уулзлаа.

Ирэх жилийн чуулганыг зохион байгуулах хорооны дарга О.Наранбаатар энэ сарын 6-наас 9-ний хооронд Камбожид болсон бүс нутгийн чуулганд Нийслэлийн ИТХ-ын дарга оролцож, үг хэлсэн нь ”2025 оны чуулганыг нийслэл хот нь дэмжиж байгаа гэдэг итгэлийг бүс нутгийн олон мянган JCI-чуудад өглөө. Энэ нь ирэх жилийн арга хэмжээг зохион байгуулах бидний ажилд маш том дэмжлэг болсон хэмээн талархлаа илэрхийллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан бүс нутаг төдийгүй олон улсад эх орноо таниулах том арга хэмжээ зохион байгуулж буй тус байгууллагын хамт олонд амжилт хүслээ. Мөн тэрбээр “Монгол Улс далайд гарцгүй ч эдийн засаг, бизнесийн салбарын манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн өргөн хүрээтэй байгууллагын бүс нутгийн чуулганыг нийслэл хотдоо зохион байгуулж буйн хувьд олон улсын эдийн засаг, бизнесийн зах зээлд гарцтай болох ёстой. Тиймээс та бүхэн манлайлж ажиллаарай” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар JCI байгууллагын хөгжлөөс тухайн улсын ардчиллын хэмжүүрийг мөн тогтоох нэг үзүүлэлт болдог. Монгол Улс энэ үзүүлэлтээрээ бүс нутагтаа дээгүүр байр эзэлдэг гэдгийг тодотголоо. Мөн ирэх жил Улаанбаатар хотод болох , 2025 JCI Ази, Номхон далайн бүсийн чуулган зохион байгуулахад нийслэл хот бүх талаар дэмжиж, хамтран ажиллана хэмээв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.