“Тодканнам” гоо сайхны эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хянан хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж буй юм.
Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард Г.О гэдэг эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан юм. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас энэ гурван хүнд Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 15.1-3-ын “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Анхан шатны шүүхээр эл хэргийг хэлэлцэхээр товлох болгонд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн “Энэ хэрэгт “Тодканнам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг яллагдагчаар татах ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Үүний дараа 2021 оны арванхоёрдугаар сард шүүх хохирогчдын хүсэлтийг хүлээн авч, захирлыг нь яллагдагчаар татсан билээ. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцэн, Д.Тоднямыг цагаатгаж, Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарын эмчээр ажиллах эрхийг хоёр жил хасаж, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан, хоёр жилийг нь хассан. Эцэст нь Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт нэг жил зургаан сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр болсон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын дагуу өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд, дээрх хоёр эмчид оноосон ялыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Тодканнам” эмнэлгээс 57 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-т олгох заалтыг өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, тус эмнэлгээс бус, толгой компани болох ТОДББ ХХК-иас хохирогчийн ар гэрийнхний нэхэмжилсэн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн аж. Ингэхдээ оршуулгын болон буяны ажилд зарцуулсан 59.5, амь хохирогчийн “Тодканнам” эмнэлэгт төлсөн хагалгааны 3.5, түүний хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгаас Улаанбаатар хот руу ирж, буцсан шатахууны зардал 7.4 гээд нийт 250.1 сая төгрөг нэхэмжилсэн байдаг. Үүнээс шүүгдэгч нар 81.2 саяыг нь төлснийг хасаж, үлдэгдэл 168.9 сая төгрөгийг иргэний хариуцагч ТОДББ ХХК-иас гаргуулахаар болсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ эмнэлэгт хүүхэддээ өсөхгүй байна гэх шалтгаанаар өсөлтийн шинжилгээ 2009онд Хавдар судлалын тэнд байхад нь өгч байсан. Тэр үед танай хүүхэд 160 илүү өсөхгүй гэсэн оноштой гэж хэлж байлаа. Одоо 180. Тэр үед 600гаруй мянган төг авч байсан. Ёстой хогын эмнэлэг.
Энэ эмнэлэгт хүүхэддээ өсөхгүй байна гэх шалтгаанаар өсөлтийн шинжилгээ 2009онд Хавдар судлалын тэнд байхад нь өгч байсан. Тэр үед танай хүүхэд 160 илүү өсөхгүй гэсэн оноштой гэж хэлж байлаа. Одоо 180. Тэр үед 600гаруй мянган төг авч байсан. Ёстой хогын эмнэлэг.