СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Пүрэвдэлгэр: Сурталчилгааны эд хөрөнгийг устгаж, гэмтээх үйлдэл нийт зөрчлийн 35 хувийг эзэлж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
5 сарын өмнө

Цагдаагийн байгууллагаас 2024 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой тус байгууллагад ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр:

-УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нийт 468 гомдол бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол бүртгэгдсэн. Шийдвэрлэсэн нийт 327, 141 гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт мэдээлэл танилцуулахад нийт 162 гомдлыг шалгаж байсан бол өнөөдрийн байдлаар 468 гомдол болж өсжээ.

Гомдол мэдээллийг зүйлчлэлээр танилцуулбал, дийлэнх нь буюу 63.9 хувь нь сонгуулийн үеэр илтэд худал мэдээлэл тараах зөрчил байна.

Мөн эд хөрөнгө устгаж, гэмтээх үйлдэл нийт зөрчлийн 35 хувийг эзэлж байна. Тодруулбал, сурталчилгааны самбарыг устгаж, гэмтээх хүний нүүр, царайг баллаж, цохлох гэх мэт зөрчлүүд багтаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.