Монголын нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн тогтох буюу хүрэл зэвсгийн үе (НТӨ-III-I мянган)-д хамаарах эд зүйлийг олж, худалдахыг завдсан хэрэгт Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Иргэн Э.Цэрэнтогтох Завхан аймгийн нутаг дэвсгэрээс металл хайгч багаж ашиглан хүрэл хутга олсон аж. Улмаар нийслэлд авчран иргэн С.Төгсбаяр, Т.Гантулга нартай хамтарч бусдад худалдахыг завдсан гэнэ. ЭЦА-ны Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасагт тэднийг шалгаад Эрүүгийн хуулийн 25.4-1-ийн хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн, 25.5-1 дэх хэсгийн соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулж, зуучилсан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр дээрх шүүхэд хүргүүлээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.