СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-06-16

Н.Номтойбаяр: Авлигатай тэмцэнэ гэдэг Ардын намтай тэмцэнэ гэсэн үг

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

“Үндэсний Эвсэл”-ийн Тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр “Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын ээлжит сонгуулийн 10-р дугаар тойрогт нэр дэвшигч, П.Баярхүү, Д.Ганболд нарын нэр дэвших үнэмлэхийг албан ёсоор гардуулан өглөө.

Энэ үеэр  “Үндэсний Эвсэл”-ийн Тэргүүн Н.Номтойбаяр:

-Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрийлсэн. Тэрээр “Л.Оюун-Эрдэнэ ард иргэдийнхээ тархийг угаах гэж ямар их хичээдэг юм бэ. Авлигатай тэмцэнэ л гэнэ. Авлигатай тэмцэнэ гэдэг Ардын намтай тэмцэнэ гэсэн үг. ЖДҮ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Ногоон автобус-ын хэргүүдээр ном бичвэл хэдэн арван боть болно. Авлигатай тэмцэж байгаа нь энэ гээд эдгээрийнхээ зүгээр л хавтсыг нь харуулдаг. Авлигатай тэмцэж байна, шударга ёсыг тогтоож байна л гэсэн хэн шоронд орсон юм бэ. Иргэдийн итгэлийн авах гэсэн зүгээр л худал хуурмаг яриа” гээд “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүний хувьд сонгуулийг шударга, бодлогын мэтгэлцээнд тулгуурлаж явуулъя гэж сонгуулийн өмнө уриалсан. МҮОНРТ-тэй хамт зарласан. Мэтгэлцээн улс төрийн нам, эвслийн удирдлагууд нүүр тулж шууд явуулах зарчмаар явагдах хэрэгтэй. Улс төрийн нам, эвслийн удирдлагуудыг халз мэтгэлцээнд дуудаж байна. Үүнийг шууд дамжуулж өгөх шаардах бичгийг МҮОНРТ-д дахин өгч байна. Хэрэв үгүй гэвэл би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-аас жагсаалтаар нэр дэвших 48-гишүүнийхээ Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнесийн салбарынхантай хийх уулзалт дээр нь очино” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.