СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-06-14

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 сарын өмнө

Эрүүл мэндийн яамны урилгаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв болон ДЭМБ-ын Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Малайз Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан зохицуулагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Монгол Улсад ажиллаж байна.

Тус багийг Монгол Улсад ажиллах үеэр “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцох” уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 13-нд зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлгийг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар үг хэлэв.

Туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсад халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр баримталж буй бодлого, чиглэл, нийгмийн эрүүл мэндийн даатгалын эрүүл мэндийн тогтолцоо болон улс, орны халдварт бус өвчний чиглэлээрх баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцан цаашид Монгол Улсад халдварт бус өвчний үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулахад олон улсын зөвлөх багийнхны зөвлөгөө, зөвлөмж, оролцогч талуудын саналыг тусгаж байгаагаараа онцлог юм.

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны 3 хүн тутмын 1 нь, 45-69 насны 2 хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байна. Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.