Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаанаар нийслэлийн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголыг хоёр үе шаттай хэлэлцэх юм.
Нийслэл энэ онд багтаан 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм.
Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Нийслэлийн ИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлнэ.
Үүнд:
Нийслэлийн энэ жилийн төсвийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэл, орлого буурах болон давж биелэх бодит шалтгаан, нөхцөлийг тооцоолсны үндсэн дээр хотын шуудын төсвийн орлогыг 9.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын төсвийн нийт орлогыг 1 их наяд 113.3 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 3 их наяд 156,1 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тодотголд тусгасан гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ. Нийслэлийн төсвийн тодотголын дараагийн хэлэлцүүлгийг энэ сарын 18-н хийнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.