Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаанаар Цэц, түүний Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, тодорхой саналууд дэвшүүлжээ.
Ялангуяа Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх, үнэн бодит мэдээллээр хангахад онцгой анхаарахыг гишүүд чухалчилж ярилцсан байна.
Үүнтэй холбоотой зарим арга хэмжээг Цэц авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа талаарх мэдээ, мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудаст тогтмол байршуулж, олон нийтийн сүлжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Conscourt Mongolia зэрэг албан ёсны хаягуудаараа дамжуулан түгээж эхэлсэн байна.
Мөн Цэцийн дунд, их суудлын хуралдааны явцыг шууд дамжуулахаар техник, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.