СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-11

Пүрэвжавын Сайнзориг: Сонгуулийн дараа гадаад руу зугтахаар билетээ авчихсан хүмүүс байдаг юм шүү

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч П.Сайнзориг, Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар нар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр нэр дэвшигч П.Сайнзориг намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж иргэдтэй халуун дотно яриа өрнүүлсэн юм. Бас нийгмийн халуухан сэдвээр ч яриа өрнүүлж амжлаа.

Нэр дэвшигч П.Сайнзориг: Сонгинохайрханчууд маань хэрсүү байгаарай. Бид нэгэн завь дээр сууж яваа гэж төсөөлье. Тэгвэл завь хөмрөхөд хархнууд л зугтдаг юм. Яг сонгуулийн дараа гадаад руу зугтах онгоцны билетээ авчихсан хүмүүс байдаг юм шүү. Яагаад энэ талаар ярьж байна вэ гэхээр би ч гэсэн энэ нийгмийн эд эс бас аав хүн. 

Үр хүүхдийн минь ирээдүйг битгий дахин хулгайлаасай гэсэндээ, Монгол Улсын хөгжлийн дахиж битгий чөдөрлөөсэй иргэний зориг гаргаж УИХ-д нэр дэвшихээр шийдсэн. 

Хэрвээ нийгмийн амьдралыг зохицуулах хөрсөн дээрээ буусан хууль батлуулж чадвал энэ олон асуудал цэгцэндээ ордог. 

Үүнээс хуулийн шийдэл хүний амьдралын хөрсөн дээрээ бууж ач тусаа өгдөг болохыг мэдэрч ойлгосон. Гэхдээ зарим хүнд таалагддаггүй хууль ч гэж бий. Тухайлбал нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан хуулийг баталсны төлөө зарим эрх мэдэлтнүүдээр дарамтлуулсан үе ч бий. Тухайлбал Улсын бүртгэлийн багц хуулийн дараа анх удаа эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын авсан тендер, зээлийн мэдээлэл бүгд ил болсон. Энэ 68 мэдээлэл ил болсноор ард түмэн бухимдсан. Бухимдуулсанд уучлаарай, гэхдээ буглаж идээлсэн асуудлыг ил гаргаж байж бид урагшилна. Үр дүнд нь бид болохгүй зүйлээ мэддэг боллоо шүү дээ. Үүнийгээ гүйцээнэ гэсэн том зорилго надад бий.

Иргэд Пүрэвжавын Сайнзоригийн талаар сэтгэгдлээ хуваалцав.

Цаг үе ээлжтэй, өөрсдийн гэсэн эзэдтэй тул залуусаа дэмжинэ

43 дугаар хорооны иргэн Т.Лхамсүрэн: Би Толгойтыг хоосон шахуу газар байхад нь ирж суурьшсан анхны оршин суугчдын нэг. Иргэний хувьд олон л сонгуульд саналаа өгч байлаа. Энэ удаагийн сонгуульд манай СХД-т нэр дэвшиж байгаа П.Сайнзоригийг дэмжинэ. Яагаад гэвэл Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн ажлыг аваад хотын дарга Х.Нямбаатартай атгасан гар шиг нэгдэн зоригтой шийдвэр гаргаж ажиллаж байгааг нь үнэлдэг. Цаг үе ээлжтэй, өөрсдийн гэсэн эзэдтэй. Тиймээс мэдлэг чадвартай нэр цэвэр залуусаа л дэмжиж урагшлуулах цаг нь болчихлоо.

Мэргэшсэн хуульч алдаа замхралыг засна 

43 дугаар хорооны иргэн Ү.Доржсүрэн: Ажил хийхэд зориг зүрх гэж чухал зүйл байна. Түүнээс биш айж хулчийгаад албан тушаалдаа шигдээд суудаг хүн бидэнд хэрэггүй. Пүрэвжавын Сайнзоригийг би тийм л хүн гэж хардаг. 

Та бүхэн харж байна шүү дээ. Манай улс хуулийн засаглал гэдгийг утгаараа ойлгож чадалгүй, алдаа замхрал гаргаж ирсэн. Энэ нь бүх шатандаа нүүрлээд явж байна. Яг үүн дээр л мэргэшсэн хууль хүн гарч ирээд болж бүтэхгүйг нь хэлчихдэг л байх хэрэгтэй. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.