СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-11

Нэр дэвшигч Б.Жавхлан: Ард түмнээрээ ялах мөрийн хөтөлбөрийг дэмжээрэй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын сонгуулийн V тойрогт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны уулзалтаа Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумдаар өнөөдөр үргэлжлүүлж байна. Монгол Ардын Намаас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн реформ 2024-2028” мөрийн хөтөлбөрөө Төвийн бүсийн V тойрогт нэр дэвшигчид орон нутгийн  сонгогчдодоо танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож явна.

Төвийн бүсийн багийн ахлагч, нэр дэвшигч Болдын Жавхлан сонгогчдодоо хандан, "Энэ удаагийн сонгууль бол Ард түмэн ялах сонгууль болох учиртай. Өнгөрсөн дөрвөн жил бид хэдийгээр хүнд хэцүү цаг үеийг туулсан ч бодлогын реформыг эхлүүлж чадсан. Бидний өмнө ямар их алдагдсан боломж байгааг, цаашдаа хөгжлийн ямар том боломж байгааг ард түмэнтэйгээ хамтдаа харж, хяналтаа тогтоож, шударга бустай хамтдаа тэмцэж ялсан ийм он жилүүд байлаа. Энэ ялалтаа бид баталгаажуулж, Шинэ сэргэлтийн бодлогоо үргэлжлүүлэх учиртай. Бид хөгжлийн бодлогодоо Бүсчилсэн хөгжлийг илүү эрчимжүүлж цаашдаа бүс бүрд МЕГА төслүүдийг хэрэгжүүлэх, Мөн Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформ хийж, Мянганы зам төслийн үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд нь боомтуудтай холбосон таван тойрог автозамын төслийг хэрэгжүүлэх юм. Шинэ хоршоо хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай өрнүүлж эхлэснийг та бүхэн мэдэж байгаа. Нийслэл Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх, эмнэлэг, сургууль цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг 20 минут дотор авах шинэ стандартыг тогтоохоос гадна бид Эрчим хүчний либеральчлалын бодлогыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Ийм учраас та бүхнийг Ард түмэн ялах мөрийн хөтөлбөрийг дэмжиж, Монгол Ардын Намд саналаа өгөөрэй гэж уриалж байна" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.