СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүхбаатар аймгийн АН-д ажилладаг хоёр менежер, ИТХ-ын даргын хүү нартай хамтран зургаан охиныг хүчиндсэн байж болзошгүй

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
6 сарын өмнө

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан хоёр менежер нь бүлэг хүчингийн хэрэгт холбогджээ.

Тэгвэл хохирогчийн мэдээлснээр УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очсон зургаан охиныг "Дарьганга" буудалд хүчиндсэн байж болзошгүй хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хүү Х.Тэнүүнбилэг, Шүүхийн Шийдвэрийн хурандаа Г.Цэргийнхүүгийн хүү Ц.Маргад нар хэсэг нөхдийн хамт өчигдөр орой буудлын дор байрлах караокед архидан согтуурч, улмаар охидын буусан буудлын өрөөнд үргэлжлүүлэн архидсан гэх. Архидалт хавтгайрч Х.Тэнүүнбилэг, Ц.Маргад нар сурталчилгаа хийхээр очсон охидыг бүлэглэн хүчирхийлэх гэсэн байж болзошгүй байна.

Одоогийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
6 сарын өмнө
103.212.119.218

нүдний булай шилээ шилээ

Зочин
6 сарын өмнө
202.126.89.254

Үхсэнээ хиыж архидсан юм

Зочин
6 сарын өмнө
66.181.161.26

W

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.