СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-11

Ардчилсан намаас 4 дүгээр тойрогт найман нэр дэвшигч өрсөлдөж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог Булган, Хөвсгөл, Орхон аймагт Ардчилсан намаас найман нэр дэвшигч өрсөлдөж байна.

Тэд сонгуулийн сурталчилгааны нээлтээ Орхон, Булган аймгаас эхлүүллээ. Хойд бүсийн эл тойрогт нэр дэвшигчид 8 мандатын төлөө өрсөлдөх юм. Ардчилсан намаас Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан болон Д.Өсөхбаяр, Г.Цэрэндолгор, Г.Мөнгөнхуяг, Х.Эрдэнэбаатар, Х.Батсайхан нар нэр дэвшиж буй.

Сурталчилгааны нээлтийн үеэр иргэд нэр дэвшигчдэд санал бодлоо илэрхийлэхээс гадна тэдэнд захиас, даалгавар олныг дайлаа. Ялангуяа улс орны хөгжлийн гол суурь болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ардчиллын эрх чөлөө хамгийн чухал гэдгийг тодотгож байв. Нэр дэвшигчдийн зүгээс авлига, хулгайг зогсоож, Бүтэн Монгол, бүрэн ардчилалтай улс болгоно гэдгээ сонгогчдодоо амлалаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.