Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн холбоочин офицер, дэслэгч Б.Лхамсүрэн өчигдөр нэгэн гэр бүлийг галд өртөхөөс аварлаа.
Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг, Нисэхийн дэнжийн орчимд өчигдөр 05.00 цагийн үед явж байхдаа нэгэн айлын байшин, гэрээс утаа ихээр гарч буйг анзаарч хүрч очсон гэнэ. Гэтэл тухайн айлын байшингийн үүдний хэсэг, монгол гэрт нь гал гарч байсан тул гэр бүлийнхнийг сэрээн галын голомтоос холдуулж, онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгчээ.
Энэ талаар тэрбээр Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалынхандаа “Нисэхийн орчимд явж байхад гэр хорооллын нэгэн айлын хашаа байшингаас утаа суунаглаж харагдсан. Дөнгөж үүр цайж буй учраас мэдэлгүй унтаж байх вий гэж бодоод яаран очиход байшингийнх нь үүдний хэсэг, бас гэр нь шатаж байсан. Тэр даруйд гэрийнхнийг сэрээж, үүрч дүүрч гаргаад, машиныг нь холдуулж, онцгой байдал, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Хэрэв хэдхэн минут алдаж очсон бол аюул ойрхон байв. Аз болоход гэрийн эзэд галд түлэгдээгүй, бага зэрэг угаартсан байж магадгүй. Гэрт гурван хүн байсан. Тэд “Бидний амийг аварсан танд маш баярлалаа гэж хэлсэн” хэмээн мэдээлэл өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш их баярлалаа.жинхэнэ тангараг өргөсөн офицер бна.Эрүүл энх амжилт хүсэн ерөөе