Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн гэсэн дуудлага онцгой байдлын газарт өнөөдөр 14:02 цагт иржээ.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлстийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай иргэн усанд осолдсон байжээ. Алба хаагчид 2 метр гүнтэй хиймэл нууранд 20 удаагийн шумбалтаар эрэн хайж олоод холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иймд гол, усны дэргэд аялж зугаалахдаа ослоос сэргийлэн, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Олдсон уу
Хэрэгтэй мэдээлэл өгдөг та нарт баярлалаа