СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 сарын өмнө

Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй. Энэхүү үүргийг биелүүлэхэд хуулийн зохицуулалтаар хэд хэдэн боломжийг олгосон байдаг. Тодруулбал, хугацаат цэргийн алба, оюутан цэрэгт хамрагдах, цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, түүнчлэн цэргийн жинхэнэ албыг биеэр хаах гэх зэрэг багтдаг.

 

Цэргийн дүйцүүлэх албыг  хааж байгаа иргэнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлж, цэргийн хэргийн бэлтгэл эзэмшүүлэх зорилготой бэлтгэл сургалтыг энэ сарын 03-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Сургалтад нийслэлийн 9 дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж байгаа юм.

 

Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах журамд шашин шүтлэг, ёс зүйн болон хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй нь тогтоогдсон иргэд 24 сарын хугацаатай цэргийн дүйцүүлэх албыг хаах боломжтой. Шаардлага, шалгуурыг хангасан иргэдийг батлагдсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөөр сургалтад заавал хамруулдаг. Цэргийн дүйцүүлэх албаны сургалт нь “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл”, “Тусгай үүргийн бэлтгэл” сургалтуудаас бүрддэг юм. Тус сургалт нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн томилгоот үүрэг гүйцэтгэхэд чиглэсэн мэдлэгийг олгодгоороо онцлог.Энэ удаагийн сургалтаар батлан хамгаалахын эрх зүй, цэргийн дүрэм, зэвсэг техникийн бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл хичээлүүдийг онол, дадлагатай нь хослуулан явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.