Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум нүхэнд хүн унасан тухай дуудлагыг Онцгой байдлын алба зургаадугаар сарын 7-ны өдрийн 01:38 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /42 настай, эрэгтэй/ дөрвөн метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаад хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.