Түр зуурын борооны үеэр мотоциклтой явж байсан хоёр хүн аянгад цохиулж, нэг нь нас баржээ.
Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 6-ны 17:00 цагийн орчимд “Хүн аянгад цохиулж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтын явцад мотоциклтой зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн аянгад цохиулснаас нэг нь нас барж, нөгөө нь гэмтэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Зөвлөмж:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.