СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-06

🔴LIVE: Баруун бүсэд 648 хоршоо байгуулагджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

"Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөн"-д Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож байна.

Шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш хугацаанд нийт 2500 хоршоо байгуулагдсаны 648 нь баруун бүсэд байна. Тус бүсийн 6746 малчин Шинэ хоршоонд нэгджээ.

Шинэ хоршоо хөдөлгөөн эрчимжсэнээр хоршоодыг тогтвортой үйл ажиллагаа явуулах, зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлэх зэрэгт чадавхжуулах ажлууд үргэлжилж байна. Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаа, МАА-н менежмент, хоршооны санхүүгийн удирдлага, маркетинг стратегийн чиглэлээр сургалт, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр малчдын бизнес амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаагаа зөв бодлогоор, тогтвортой явуулах боломж бүрдэх юм. 

Сургагч багш нарын тусламжтайгаар шинэ хоршооныхон улсын бүртгэлд бүртгүүлэх, бизнес төслөө бичих, хөрөнгө оруулалтын зээлээ авах зэрэг асуудлууд хурдан хугацаанд амжилттай шийдэгдсэн гэж малчид ярьж байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөн"-д оролцож танилцуулга мэдээлэл өгч байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.