“Талын салхи” олон улсын мото фестивалийн талаар мэдээлэл өгч байна.
"Skulls" мото клубын төлөөлөл:
-Талын салхи олон улсын мото фестивал маань жил ирэх тусам хүрээгээ тэлж, зочдын тоо нэмэгдсээр байна. Энэ жилийн онцлог бол зөвхөн мотоцикл сонирхогчид гэлтгүү мотоцикл авах сонирхолтой хотын түгжрэлээс мултрах хүн болгонд нээлттэй.
Зургаадугаар сарын 8-ний өдөр яг 11:40 минутаас Сүхбаатарын талбайгаас Цонжинболдогийн морьт хөшөө цогцолборлуу цуваагаар хөдлөнө.
Цонжинболдогийн морьт хөшөө цогцолбор дээр ерөнхийдөө 6 га газрыг хамарсан наадмын фестивалын тойрог хэлбэртэй 400-600 хүн багтах асар майхан зочдынхоо нартай үед нарнаас хорогдох, бороотой үед аюулгүй тав тухтай байх асар, тойроод үйлчилгээний 70 орчим төрөл бүрийн үйлчилгээний асрууд үйл ажиллагаа явуулж байгаа.
Зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг хангаж ажлах тал дээр бэлдэж байна. ОБЕГ, эрүүл мэнд, тээврийн цагдаагийн алба хаагчид бие бүрэлдэхүүн, хамгаалалтын алба зочдынхоо аюулгүй байдалд анхаарч 24 цагаар ажиллах болно. Зургаадугаар сарын 8-ний өдөр үндсэн фестивал маань Цонжинболдог дээр эхлэхэд ОБЕГ-аас галын аюулгүй байдал дээр хяналт тавьж газын болон цахилгааны холболтыг бүгдийг нь шалгана. Нийслэлийн эрүүл мэндийн газраас байцаагч нар маань бүх хоолны шингэн болон хүнсний бүх дээжийг авч хяналт тавьж ажиллана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.