СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-06-05

🔴LIVE: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Монголын өв соёл, адууны соёлыг сурталчлах, уяачдыг урамшуулах хуулийг өргөн барьсан

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үндэсний баяр наадмын тухай хуульд жороо морийг уралдуулж, улсын аймгийн цол чимэг болгох хуулийг баталсан талаар мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Монгол Улсын Их хурал өнөөдөр 2024 оны байгуулагдсан парламентын тухайд сүүлчийн чуулганаа хийж байна. Сүүлийн чуулганаар олон хуулийн төслийг баталлаа.

Миний санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, О.Цогтгэрэл нарын гишүүдтэй хамт өргөн мэдүүлж үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 48 гишүүн баталлаа.

Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудал бол монголын өв соёл, түүний дотор адууны соёлыг сурталчлах, уяачдыг урамшуулах ийм ач холбогдлын хүрээнд энэ хуулийг өргөн барьсан. Монголчууд эрт дээр үеэс жороо морио уралдуулж, бахархаж цэнгэлдэж наадаж ирсэн олон зуун жилийн түүхэн уламжлалттай ард түмэн.

1996 оноос эхэлж Үндэсний их баяр наадмын 13-ний өдөр жороо морь унадаг уяачдын баярыг тэмдэглэж ирсэн. 2022 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуульд жороо морийг уралдуулж болно гэсэн заалтыг оруулсан байгаа. Энэ заалтыг үндэслэж

Энэ хуулийг баталснаар. Энэ хууль долдугаар сарын 1-ээс хэрэгжих бөгөөд монгол орон даяар жороо морио уяж, уралдуулж улс аймгийнхаа, сумынхаа баяр наадмуудад түрүүлж айрагдуулж улсын цол чимэг авах ийм боломж бүрдсэнийг монголын 70 гаруй уяачид олон зуун морь сонирхогчдодоо энэ завшааныг ашиглаж хэлэхэд таатай байна.

Миний хуулийн төслийг батлахад хамтарч ажилласан Монгол Улсын УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, О.Цогтгэрэл болон бусад УИХ-ын гишүүддээ гүн талархал илэрхийлье гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.