Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан "НВЦ" компанийн "Баян" өндөгний аж ахуйд өчигдөр гал гарч гурван агуулах, нэг оффисын барилга түймэрт өртсөн харамсалтай хэрэг гарсан. Гал түймрийн улмаас 400 мянга орчим тахиа галд өртжээ.
"НВЦ" компани оны эхний байдлаар арав орчим агуулах, 1 сая өндөглөгч тахиатай байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийг айлчлах үеэр "2024 ондоо багтаан 1.5 сая тахиатай болсноор дотоодын өндөгний зах зээлийг 100 хувь хангана" хэмээн тус компанийн ерөнхий захирал Ц.Баатарбилэг өгүүлж байсан юм.
Харин тус компаниас өнөөдөр гаргасан мэдэгдэлд "Баян шувууны үйлдвэрт гал гарч нийт өндөглөгч тахианы 40 орчим хувь нь галд өртсөн харамсалтай явдал боллоо" хэмээжээ.
Монголын өндөгний зах зээлийн хамгийн том тоглогч болох "НВЦ" ХХК-ийг үйл ажиллагаа, үйлдвэрийн хүчин чадлаа өмнөх хэмжээнд богино хугацаанд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.