СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-05

Зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчихыг анхааруулж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
10 сарын өмнө

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд автомашинтайгаа голын усанд суусан гурван дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Тухайлбал өчигдөр /2024.06.04/ Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Дипломат хотхоны хойно голд машин суусан хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн

дуудлага 20:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн очиж иргэдийг голоос гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Мэргэжлийн байгууллагаас ихэнх гол, нуурын усны түвшин нэмэгдэж байгааг мэдээллэсэн.

Иймд иргэдийг зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож аюулгүй зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.