СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авсангүй

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 сарын өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авсангүй. 

Зариг.мн сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг: 

-Хууль, хяналтын байгууллагаас намайг зургаан сарын турш шалгалаа. Толгойн оройноос, хөлийн ул хүртэл шалгалаа. Гэрийн хорионд байлгалаа, бүх данс тооцоог төнхлөө. Надад нууж хаасан зүйл байхгүй ээ. Иймээс өнгөрсөн баасан гарагт шүүх хуралдааныг "нээлттэй явуулж өгөөч" гэсэн хүсэлт гаргасан.

Хууль, хяналтын байгууллагынхан өнгөрсөн хагас жилийн хугацааны ажлын тайлангаа ил тавиач гэж байгаа юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас шүүх хуралдааныг шууд дамжуулъя гэдэг хүсэлт ирүүлсэн. Харамсалтай нь шүүхээс хүлээж авалгүй, хаалттай явуулахаар шийдвэрлэлээ. Үүнд их харамсаж байна. 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: 

-Монголд өдгөө 600 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагад 4600 орчим сэтгүүлч, хэвлэн нийтлэгч ажиллаж байна. Зөвхөн энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд биш, МСНЭ-ийн удирдлагууд хүртэл энэ хүн ямар хэрэг хийсэн юм, юунд холбогдоод явааг мэдмээр байна. Иймд шүүх хуралдаан нээлттэй явагдаж байж салбараараа, нийгмээрээ мэдээлэлтэй болох юм аа. 

Бид өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчтэй уулзсан. Төрийн нууц яригдаж байгаа учраас шүүх хуралдааныг хаалттай явуулна гэж байгаа юм байна. Тэгвэл, төрийн нууцтай холбоотой хэсгээ хаалттай явуулаад, бусад асуудлыг нээлттэй явуулж өгөөч гэдгээ хэлсэн. Н.Өнөрцэцгийн хувьд ч, прокурорын хувьд ч нээлттэй явуулж өгөхийг хүсдэг, шүүх байгууллага л "хаалттай явуулна" гээд байгаа. Бид нар маш олон хуульчаас зөвлөгөө авсан. Нуух юм байхгүй гэдэг хариулт өгдөг. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч гэхээр шүүх ганцаараа "Үгүй ээ, хаалттай явуулна" гээд байгаа гэв.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд өөрт холбогдох хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа хэдий ч "Монполимет" группийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нь "Өөрт холбогдох хэргийн материалтай танилцъя" гэсэн хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан долдугаар сарын 1 хүртэл хойшиллоо. Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Сонгууль дуустал мэргэжлээрээ бүү ажилла гэж байгаа юм байна. Хэт урт хугацаагаар хойшлуулсанд харамсаж байна. Би мэргэжлээрээ ажиллахгүйгээр эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болоод байгаа. Энэ эрхээ эдэлж чадахгүй байна" гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Г.энхтайван
5 сарын өмнө
122.201.31.177

Болдоггүй л юм байх даа.иргэд мэдэх эрхээр хангагдсан уг нь зүгээр л байх юм

Наран
5 сарын өмнө
103.168.34.75

Аливааюм хоёр талтай энэ сэтгүүлч сайн тал байдагч дэндүү увайгүй мөнгөний төлөө яахаас ч буцахгүй юм шиг харагдсан миний танил нэгэниргэн байр захиалж мөнгөө алдаад сурвалжлаад өгөөч гэж холбоо барихад дөрвөн сая төгрөг нэхээд сурвалжилж өгөөгүй дээ .уг нь лэмжээд л явсан түүнээс хоыш итгэл алдарсаан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.