СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэнэ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

Өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан мэдэгдэл нэг агуулгатай байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлыг бүхэлд нь хаалттай хэлэлцэнэ гэдгээ мэдэгджээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан мэдэгдэлд, "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурорын зүгээс гэм буруугийн буюу үндсэн шүүх хуралдааны төрийн болон хувь хүний нууцтай холбоотойгоос бусад хэсгийг нээлттэй явуулах талаар хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр болсныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
122.201.31.69

Erh barigchidad halgaatai medeeleluud bna uu

Ээж хүн
4 сарын өмнө
66.181.189.141

Бурхан минь ямар гээч юманд холбогдоо вэ! Бас Хулангийн араас явах юм бх даа. Төр нүдтэй дээ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.