СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ҮХЦ-ийн даргад Г.Баясгалан, Ц.Цолмон нарын нэр яригдаж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 сарын өмнө

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс бүрэн эрхийн хугацаа нь дууссан Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарыг чөлөөлж, тэдний оронд УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон, хуульч Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг томилсон.

ҮХЦ-ийн бүрэлдэхүүн бүрдсэн учраас даргаа шинээр сонгох учиртай. ҮХЦ есөн гишүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон нь Цэцийн гишүүн Р.Батрагчаа, Б.Болдбаатар, Э.Энхтуяа нар бол УИХ-ын санал болгосон нь Цэцийн гишүүн  Ц.Цолмон, Г.Баясгалан, Л.Өлзийсайхан нар юм.

Харин Улсын Дээд шүүхийн санал болгосон гишүүд нь Х.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нар юм.

Эдгээр есөн гишүүн дотроосоо ҮХЦ-ийн даргаа томилох ёстой. Тэгвэл ҮХЦ-ийн даргаар Ерөнхийлөгчийн санал болгож сонгогдсон Ц.Цолмон, Г.Баясгалан нарын нэг томилогдох магадлалтай талаар эх сурвалж мэдээлж буй юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.