"Зариг.мн" сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг татвар төлөхөөс зайлсхийсэн, нууцын зэрэглэлтэй материал хадгалж байсан, шүүхийн хараат бус үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон, худал мэдээлэл тараасан гэсэн таван зүйл ангиар буруутган, яллагдагчаар татан шүүх гэж байгаа билээ. Тэрбээр дараах байр суурийг илэрхийлжээ.
"Зариг.мн" сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
-Би шүүлгэхгүй гэж хил давж зугтаагүй, тэргэнцэртэй очиж жүжиглээгүй, бөхчүүдээр хамгаалуулж дайсагнаагүй. Би шүүлгэнэ. Хүн бүхний нүд, чихэн дээр нээлттэй ил тод шүүгээд өг. Иргэд, олон нийт сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар гэмт хэрэг үйлдсэнийг мэдэх эрхтэй. Надад нууж хааж, ичих зүйл юу ч байхгүй. Дансны хуулгаа ч харуулъя. Эдэлж хэрэглэж байгаа эд зүйлсээ ч нуух санаа алга. Тиймээс миний зүгээс шүүх хурлаа нээлттэй явуулах хүсэлт гаргаж байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene shorond orson deeree zavaan avgai
Энэ шоронд очиж хүмүүжих хэрэгтэй хүн бна
санал нэг байна.