Монголын хөрөнгийн бирж Эрдэнэт Үйлдвэрийн зэсийн баяжмалын арилжааг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулжээ.
Тус арилжаагаар 3000 тонн зэсийн баяжмал арилжаалж шууд гэрээний борлуулалттай харьцуулахад 642.000 ам.доллар буюу 2,1 тэрбум гаруй төгрөгийн нэмэлт орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Өмнөх арилжаагаар мөн 3000 тонн зэсийн баяжмалыг амжилттай арилжаалж, АНУ-ын компани худалдан авсан бөгөөд шууд гэрээний борлуулалттай харьцуулахад 500 гаруй мянган ам.долларын нэмэлт орлого олсон үр дүнг үзүүлсэн байна.
Өмнө нь гэрээгээр хийгддэг байсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар дэлхийн зах зээлийн дундаж үнээс өндөр үнээр борлуулах бүрэн боломжтой болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.