СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-05-31

Д.Мандахбаяр: Нэмэгдсэн өртөг дээр АМНАТ ногдуулж авдаг болсноос хэдэн мянган хүн ажилгүй болсон

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
6 сарын өмнө

Ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ийн талаарх нотлох баримтыг нээлттэй шинжлэн судлах сонсгол дээр АМНАТ-ын талаар "Ганхүдэр орд" ХХК-ийн захирал Д.Мандахбаярын ярьсныг та бүхэнд хүргэе. 

"Ганхүдэр орд" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Мандахбаяр:

-Өчигдөр би гэмтэл аваад, хоёр хөлөө хадуулаад өнөөдөр шүд зуугаад ирж байгаа юм. Одоо боолттой, хадаастай, цус нь гарсан байдалтай байна. Энийг ярихын тулд би шүд зуугаад ирсэн. Давхар АМНАТ авч байгаа болохоор, миний ард хэдэн мянган ажилтан ажилгүй болсон болохоор би шүд зуугаад ирлээ.

Тэр олон мянган хүн ажилгүй болсон гомдлыг тээж ирсэн болохоор яагаад энэ хүмүүс ажилгүй болов гэдгийг ярья. Манай Монгол Улс аж үйлдвэр, уул уурхай гэдэг бодлого байхгүй болсон. Татварын газар дээр гуйвдаг. Яагаад гуйваад байна гэхээр бид нар аж үйлдвэр эрхэлж жаахан хүдэр аваад баяжуулаад зарахад, нэмэгдсэн өртөг дээр АМНАТ ногдуулж авдаг. Хүдэр дээр биш, нэмэгдсэн өртөг дээр АМНАТ авдаг. Б.Тэлмүүн (Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга) энд худлаа яриад байна. Бид шүүхдэж байгаа. Хэрэг Захиргааны хэргийн шүүх дээр байна. 

Гэтэл Захиргааны хэргийн шүүх дээр мэдүүлэг өгч байгаа хуулийн зөвлөх нь "Танайх хоёр тонн хүдэр авсан бол нэг тонныг чинь АМНАТ өрөнд суутгаад, нэг тонн дээр нэмэгдсэн өртөг оногдож байна" гээд байгаа. "Яагаад тэгж байгаа юм бэ?" гэхээр, "Танайх баяжуулаад 62 хувийн агуулгатай болгосон. Энэ дээр чинь нэг тавьж байгаа юм. Нөгөө 62 дээр чинь АМНАТ-ийг чинь суутгаж байгаа юм" гэж байгаа. 

Баяжуулна гэдэг чинь эд нарын бодоод байгаа шиг гурилан дээр давс, витамин хийгээд болчихдог зүйл биш. Агуулга дээр нь нэмж байгаа болохоос жин дээр нь нэмж байгаа зүйл биш. Бид ийм агуулгатай шүүх хуралд оролцдог гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.