СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг суллажээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 сарын өмнө

УИХ-ын гишүүн асан, "Монполимет групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон билээ. "Монполимет групп" нь "Монцемент" цогц үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээл авсан байдаг. АТГ-аас уг зээлийг зориулалт бусаар (гадаадад үл хөдлөх хөрөнгө авсан) зарцуулсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах хүрээнд ийнхүү цагдан хорьсон юм. 

48 цагийн хугацаа дуусаж, Ц.Гарамжавын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн анхан шатны шүүх сая хэлэлцээд, хязгаарлалт тогтоон гадуур шалгах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ. 

АТГ-аас өгсөн мэдээллээр "Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, хоёрдугаарт мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж гадаад улс орнуудад үл хөдлөх хөрөнгө бий болгосон байж болзошгүй" гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Энэхүү мөрдөн шалгах ажиллагааг цагдан хорихгүйгээр шалгаж болно гэж шүүх ийнхүү үзлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
202.55.188.44

Зүйтэй шүүх зөв шийдвэр гаргасан байна

Зочин
5 сарын өмнө
66.181.190.125

Хөдөлмөр хийж олж авсан мөнгөөрөө гадаадад байр авах буруу байхгүй.

Зочин
5 сарын өмнө
202.55.188.81

Хаана юу ч авсан наад хүний чинь мэдэх асуудал та нар түй ч хамаагүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.