Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржав, Уул уурхай хариуцсан дарга Н.Батбаяр нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьж шалгаж эхлээд байна. Түүний цагдан хоригдсон энэ өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гомдлоор алдарт Сахал Эрдэнэбилэгийн концессийн гэрээний үүргээ биелүүлэлгүй улсад их хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан хэрэгт яллагдагчаар татагдсан 20 хүн, 2 хуулийн этгээдийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгожээ.
Ингэснээр удахгүй Сахал Эрдэнэбилэг болон түүний бүлэглэл шүүхийн өмнө гэм буруугаа тогтоолгохоор зогсох боллоо. Монголын шүүх “ажлаа хийж” Ерөнхий сайд, ард түмэн шүүхдээ итгэх итгэл ийнхүү нэмэгдэж байна.
Монгол улсын Засгийн газрын төрийн өмчид нүүрлэсэн хулгайтай тэмцэх ажил анх удаа шүүхийн шатанд эхний ялалтаа авсан энэ мөчид QSC компанитай холбоотой 17 хэрэгт төрийн өмчийг хамгаалан хохирогчоор бүтэн хоёр жилийн турш Монголын хамгийн том мафитай үзэлцэж байсан Г.Дугаржав, газрын даргынхаа хамт ийнхүү гэнэт хоригдсон нь магадгүй QSC-ийн сануулга гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Төмөрлөгийн дарга нарыг хорьж шалгах болсон үндэслэл нь өөрөө тун эргэлзээтэй гэж тус үйлдвэрийнхэн ярьж байгаа юм.
Тухайлбал “төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр худал мэдүүлж ашиг олох замаар их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлийг тус үйлдвэрийнхэн ямар ч боломжгүй нотлогдохгүй үндэслэл байна гэж хэлж байгаа юм. Төмрийн хүдрийн баяжмалын 52 хувиас дээш агууламжтайг нь хөрөнгийн биржээр арилжаалж экспортолдог бөгөөд харин 52 хувиас доош агууламжтайг дотоодын компаниуд худалдан авч нэмүү өртөг шингээн экспортод гаргадаг юм байна. Г.Дугаржав болон Н.Батбаяр нар гаальд мэдүүлэх процесст хамааралгүй зөвхөн үйлдвэрлэл борлуулалтаа төлөвлөн, үйл ажиллагаагаа удирдлагаар хангадаг үүрэгтэй ажилладаг байна.
Г.Дугаржав нь 2022 оны 10-р сарын 21-нд тус үйлдвэрийн удирдлагаар томилогдсоноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг нь тогтворжуулж уул уурхай, гангийн үйлдвэрлэлээсээ нийт 270 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, 2023 онд 40 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ажилчдынхаа цалинг 74 хувиар нэмэгдүүлэн ажиллаж байсан юм байна. Гэвч өнөөдөр QSC-н гэм бурууг тогтоолгохоор шүүхийн өмнө авчрах бүх үйл явцад Төрийг төлөөлөн явсан, Төрийн өмчит компанийн үйл ажиллагааг яаж амжилттай ажиллаж болдгийг харуулсан Г.Дугаржав, Н.Батбаяр нар хоригдож шалгагдаж байгаа тухай мэдээлэл байнга цацагдаж, харин QSC-н шүүх дээр ялагдсан тухай нэг ч мэдээлэл олон нийтэд алга байна. Эндээс Сахал Эрдэнэбилэгийн нөлөө түүний сахлын үзүүр хүчтэй, хатгуур хэвээрээ л байгаа юм шиг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zailtsan yuma
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК болон түүний удирдлагуулын үйл ажиллагааг бүх талаар харлуулах мушгин гуйвуулах сошиал дайралтыг Кью эс компани мөнгө төлөн байнга явуулж байгаа удирдагуулыг нь баривчилсан шүүх хуралтай давхацсан нь тохиолдлын хэрэг биш байх. Даам.мн ний 1 янхан хүүхэн бүүр адтай төмөрлөгийн бүх юмыг харлуулж мэдээлнэ. Жнь. Удирдлагуудыг нь гүтгэж харлуулж байгаад хориулчихаад, төлбөрийн гүйлгээ нь дээр нь гарын үсэг зурах удирдлаггүй болгочингуутаа 6 сарын 1-нд ажилчдын хүүхдүүдээсээ бэлэг хармаллаа ч гэх жишээний кк
Ер нь бол авилга авдаг тээвэр ложистикийн албаараа дамжуулж