Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн галзуу хулгана тоглоом дээр суусан 18-19 насны иргэн амиа алдсан талаар харамсалтай мэдээлэл 15:00 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Одоогоор хэргийн газарт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн ажиллаж байна.
Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд:
Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг ирүүлсэн.
Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манайхан галзуу хулганад битгий суугаарай