СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Гарамжавыг мөнгө угаасан, гадаад оронд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан үндэслэлээр шалгаж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
5 сарын өмнө

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг саатуулсан асуудлаар тодрууллаа. 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

-Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан этгээдийн орон байр болон бусад шаардлагатай обектуудад нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Улмаар тухайн этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 48 цаг баривчилсан. Тухайн этгээдийг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ гэвэл

Мөн уул уурхайн лицензүүдийг хууль бусаар авсан байж болзошгүй байна. Лицензүүдийг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй байгаа учраас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг авах үндэслэлүүд тогтоогдохын бол мөрдөх байгууллага буюу мөрдөн байцаагч өөрийн хуульд заасан саналаа гаргаж ажилладаг. 

Авлигатай тэмцэх газраас улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг Хөгжлийн банктай холбоотой хэрэгт шалгаад, шүүх рүү шилжүүлсэн. Шүүх өөрийн шийдвэрээ гаргасан. Авлигатай тэмцэх газар Хөгжлийн банкны гэх хэрэгт дахин шалгалтын ажил явуулж байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.