СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-29

“Нэткапитал” 33-р зуны олимпын наадмын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

“Нэткапитал санхүүгийн групп” 33-р зуны олимпын наадам “Paris Olympics 2024”, “Евро-2024” мөн “Paralympic-2024” тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах Central телевизтэй ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Олимп бол дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид оролцдог дэлхийн хүн төрөлхтний эв найрамдлын хамгийн том баяр, хамгийн том спортын наадам билээ. Энэхүү арга хэмжээ нь тамирчдын хувьд замналынх нь хамгийн оргил үе байдаг ба тэдгээр тамирчдын амжилт, алдар цуу нь улс орнуудын хувьд хөгжил дэвшил, хүчирхэг байдлыг илтгэх онцгой чухал үйл явдал юм.

Нэткапитал санхүүгийн групп нь 2008 оноос хойш тасралтагүй, тогтвортой үйл ажиллагаагаа амжилттай явуулан, Монголдоо төдийгүй гадаадад олон улсын стандартад нийцсэн дижитал санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг дэмжин нийгэмд эерэг хандлагыг түгээсээр ирсэн билээ.

Энэ удаад бид.

Уг санамж бичигт гарын үсэг зурснаар бид олимпийн наадам, спортыг дэмжиж олон нийтэд соёлыг түгээх мөн сурталчилан дэлгэрүүлэх зорилготой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.