Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өгөх насны 2,238,360 иргэн байгааг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Насны ангилалаар нь авч үзвэл, 18-25 насны 355.533 иргэн, 26-35 насны 536.079 иргэн, 36-45 насны 521.594 иргэн байна. Өөрөөр хэлбэл, 18 - 45 насныхан нийт 1.4 сая буюу 60 гаруй хувийг эзэлж байна.
Харин 46-55 насны 390 мянган иргэн, 56-аас дээш насны 434 мянган иргэн санал өгнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.