СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Пүрэвдэлгэр: Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдол мэдээллийг шалгаж байгаа

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
5 сарын өмнө

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:

-Он гарснаас хойш сонгуулийн хуулийг зөрчих зөрчилтэй холбогдуулан тавдугаар сарын 29 буюу өнөөдрийн байдлаар дүн шинжилгээ хийж үзэхэд нийт 56 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Үүнээс зөрчлийн шинжтэй 35, гэмт хэргийн шинжтэй 21 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг хийж байгаа.

Сэтгүүлчдийн асуусан сайд Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгагдаж байгаа. Аливаа гэмт хэрэг зөрчлийг шалгах хуулийн хугацаатай. Прокурорын байгууллага хяналт тавьдаг. Хуулийн хугацаанд шалгаж, гомдлын талаар шийдвэр гарна. Цагдаагийн байгууллага хууль тогтоомж зөрчсөн үгүйг шалгана.

Сонгуультай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тодорхой чиглэлээр ажлын хэсгүүд байгуулагджээ. Гүтгэх гэмт хэрэг үйлдэгдсэн бол хэрхэн шалгах болон хуурамч цахим хаяг илэрвэл яаж шийдвэрлэхийг урьдчилан тооцоолж, ажлын хэсэг байгуулагдсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

түмний нэг
5 сарын өмнө
59.153.114.25

ШАЛГААД ЮУ Ч БОЛДОГГҮЙ. СОНГУУЛЬ БҮР ХҮРЭЛБААТАР ГИШҮҮН ХЭЛ АМАНД ОРООД БҮР САЙД БОЛООД. Ч. НОМИН ГИШҮҮН ГЭР БҮЛЭЭРЭЭ ЦАГДАА, ХУУЛИЙХНИЙГ АРГАЛДАГ ИД ШИДТЭЙ. БҮР БУРУУГҮЙ ӨӨРИЙГ НЬ ЭСЭРГҮҮЦСЭН ЗӨВ ШААРДЛАГА ТАВЬСАН ГЭМГҮЙ АРДЫГ ЯВАН ЯВСААР ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОДОГ ИД ШИДТЭЙ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.