Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр /2024.05.28/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирчээ.
Дээрх этгээд нь 2017 онд удаа дараа дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан байсан юм.
Иргэн “Н” нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан байсан ба түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жижиг хулгайч нар их амархан баригдах юм аа том хулгайч нар яагаад баригдадгүй юм бэ?
НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ХААГУУР ХАЙЖ ХЭЗЭЭ БАРЬЖ ИРЭХ ЮМ БОЛ ГЭЖ АРД ТҮМЭН АСУУГААД УДЛАА.