Ардчилсан намын ҮБХ-ны энэ сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар АН-ын дарга Л.Гантөмөрийн уншиж, батлуулж, гарын үсгээ зурсан УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын эх хувийг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс СЕХ-нд хүргүүлсэн юм.
Өмнө нь АН-аас нэр дэвшигчдийн талаар цацагдсан нэрсийн тухайд, АН-ын нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын эх хувийг өөрчилж, нэрсийг шөнө сольж, маргааш өглөө нь олон нийтэд цацсан болж таараад байгаа. Тэгэхээр өмнө нь олон нийтэд цацагдсан нэрс албан ёсны хувилбар биш бололтой.
АН-ын даргын баталсан тогтоолоор бол АН-ын дэд дарга С.Баярцогт жагсаалтын есөд бичигдэж, Х.Тэмүүжин Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болсон байна. ТЕГ-ын дарга Б.Хурц Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр байсныг УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгээр нэрийг нь сольсон байна. Тэгэхээр албан ёсны тогтоолоор бол Б.Хурц тус тойрогт нэр дэвших бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Амжилт хө.
Баярцогтыг дэмжинээээ