СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. 

Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, баруун хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +19...+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

2024 оны 05 сарын 27-ноос 2024 оны 05 сарын 31-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд нутгийн баруун хэсгээр, 28, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.