СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-05-25

Хөдөөгийн эмч, мэргэжилтнийг дэмжих шийдвэрүүд гаргалаа

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Манай улсын хувьд хүн амын 46 орчим хувь нь алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг. Тэдний дийлэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг онцлогт нийцүүлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэх хүний нөөцийн бодлогыг тодорхойлох нь нэн чухал. 

Бусад улс орнууд 10,000 хүнд ногдох эрүүл мэндийн мэргэжилтний тоогоор хүний нөөцийн хүртээмжийг үнэлдэг. Харин өргөн уудам газар нутагт тархай бутархай суурьшсан хөдөөгийн хүн ам олонтой манай улсын хувьд нэгж талбай нутаг дэвсгэрт ногдох эрүүл мэндийн мэргэжилтний тоогоор үнэлэх нь тэгш бус байдлыг илүү тодорхой илэрхийлж чадна гэж үздэг.   

Энэ тооцооллоор 1000 км2 газар нутагт тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн мэргэжилтний тоо Улаанбаатар хотод 2000 гаруй, аймгийн төвд 500 орчим, харин суманд 10 хүрэхгүй байна. 

Сүүлийн 10 гаруй жил багийн бага эмч бэлтгээгүйн улмаас өнөөгийн байдлаар хөдөөгийн нийт багийн 36 хувьд  эмч дутагдалтай. Тиймээс  

Нэн тэргүүнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталдаг мэргэжлийн индексээс бага эмчийг хассаныг дахин сэргээж, бага эмч бэлдэх мэргэжлийн анги нээх тухай 2 сайдын хамтарсан тушаал гаргах аж.

Мөн хөдөө, орон нутагт эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүрэг болгон Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/217 дугаар тушаалаар сум, тосгоны ЭМТ, багт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, ахиулах хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1.5 жилтэй дүйцүүлж, ажилласан жилийн шаардлагыг 50 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. 

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/224 дүгээр тушаалаар сум, тосгоны ЭМТ, багт 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний байгууллагын тодорхойлолт, ажлын тайланг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгаж байхаар шийдвэрлэлээ. 

Багийн эмчийн ажиллах нөхцөл болон нийгмийн баталгааг сайжруулах талаар

Багийн эмчээр тогтвор суурьшилтай 3 ба түнээс дээш жил тасралтгүй ажиллаж буй бол Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дараалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, улсын хэмжээнд бүх багийн эмчийг шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий яаралтай тусламжийн богцоор бүрэн хангалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.