СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 долоо хоногийн өмнө

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ голын сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +25...+30 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хотын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. +13...+15 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр, Хотон нуурын өглөө... БаянӨлгий аймаг /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.